Баянхонгор аймаг, Баянлиг сум Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газарт / аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т/ 3 сарын 15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:12 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.
Нийгэм | 2023-03-15
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







