УИХ-ын гишүүн, Монгол Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зарлигаар Франц Улсын ‘Үндэсний гавьяа“-ны Хүлэгтбаатар зэргийн одонгоор шагналаа. Түүний Франц-Монголын харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн шагнажээ.
Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон: “Миний бие танд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж байна. Энэхүү өндөр хүндтэй шагналыг таныг эмчийн хувиар Франц эмч, судлаачидтай нягт хамтран ажиллаж тэдний сургалт судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй УИХ-ын гишүүн, тэр дундаа Монгол Францын парламентын бүлгийн даргын хувиар хоёр улсын харилцааг ялангуяа хоёр Улсын парламент хоорондын харилцааг өндөр түвшинд чанартай хөгжүүлж буйд тань талархан олгож байна” хэмээжээ.





АДМИН








Нийгэм


