Нэхэмжлэгч Г нь .. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А, Д, С нарт холбогдуулан 20.. оны .. дугаар сарын .. -ны өдрийн "Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” .. дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Г нь 2012 онд иргэний хэргийн шүүхээр ажилласан байдлаа тогтоолгож, хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байсан.
Хариуцагч аймгийн Нийгмийн даатгал хэлтэс хяналт шалгалт хийж иргэн Г-ээс өндөр насны тэтгэврээс илүү тогтоолгон авсан 10.876.791 /арван сая найман зуун далан зургаа долоон зуун ерэн нэг/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, маргаан үүсжээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Учир нь, маргаан бүхий .. дугаартай актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэгч Г нь тэтгэврээсээ сар бүр 50 хувиар суутгуулж төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч .. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар нэхэмжлэгч Г -ээс гаргасан дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч, иргэн Г-ийн өндөр насны тэтгэврээс сар бүр 50 хувиар /хэтрэхгүй/ суутгал хийх нь хуульд нийцсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа
АДМИН







Нийгэм






