Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны хоёрдугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 6.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.3 сая төгрөг болж, 45.3 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.0 мянган төгрөгөөр тус тус өссөн бол эр хонины үнэ 203.9 мянган төгрөг болж, 10.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 141.5 мянган төгрөг болж, 12.6 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.
Хязаалан гунан үхрийн үнэ 2023 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 1.8 сая төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 600.0 мянган төгрөг байна.
АДМИН






Нийгэм







