Баянхонгор аймгийн ..... сумын 2 дугаар багт иргэн Б 3 сарын 15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 15-ны өдрийн 23:40 аймгийн Онцгой байдлын газрын .... сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн алба хаагчид хүлээн авчээ. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн иргэн Б /16 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 3 сарын 16-ны өдрийн 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Нийгэм | 2023-03-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм


