Dark Light
Нийгэм | 2023-03-16

Ч.Ундрам: Миний хувийн асуудал УИХ-ын гишүүний ажлаа хийхэд харшлахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч 12 сард УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үнэн дүр төрх гэсэн гарчигтай нийтлэлийг түүний нөхөр болох Б.Наранцацралт өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын ёс зүйн байнгын хороонд 900 орчим иргэдээс Ч.Ундрамыг гишүүнээс эгүүлэн татах асуудлаар өргөдөл гаргасан байдаг. 

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр: “Энэ бол миний хувийн амьдралын асуудал учраас үүнээс болоод ажлаа өгнө гэдэг асуудал байхгүй. Үүнд хувийн болон хувьсгалын асуудал гээд маш олон үйл явдал байгаа учраас ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. УИХ-ын гишүүний өргөсөн тангараг ёс зүйн асуудалтай харшилсан зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй огт холбогдоогүй. Хувийн амьдралтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй ярьмааргүй байна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10