Dark Light
Нийгэм | 2023-03-16

Дүүргийн ИТХ-ын ажлын хороод хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус зургаадугаар хуралдаан хуралдахтай холбоотойгоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо тус тус цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт, үнэлэлт өгч ажиллалаа.

Үүнд: 

1. Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо

-Сонгинохайрхан дүүргийн 2023 оны “Төсөв батлах тухай” 11/03 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2. Нутгийн удирдлагын хөгжлийн хороо 

-Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай

-”Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонд тодорхойлж уламжлах тухай

3. Байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо

-Төрийн байгууллага, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд авсан газрыг иргэд, байгууллагад ашиглуулах тухай 

-Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын солбицлын цэгийг тогтоох тухай 

-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар албан даалгаврын биелэлтийг танилцуулах тухай хэлэлцжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10