Dark Light
Нийгэм | 2023-03-16

Ерөнхий боловсролын 12 сургуульд “Итгэлтэй утас”-ыг байршууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 "Монголын цахилгаан холбоо" ХК-аас Ерөнхий боловсролын сургуулийн бага насны хүүхдүүдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой “ИТГЭЛТЭЙ УТАС”-ыг Дархан сумын Ерөнхий боловсролын бүх сургуулиудад байршуулж дууслаа. 

Өнгөрсөн онд  Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд байршуулахад утасны тарифын төлбөрийг Монголын цахилгаан холбоо компани хариуцаж байсан бол энэ удаа Дархан сумын засаг даргын тамгын газраас зардлыг бүрэн хариуцахаар болжээ. 

Итгэлтэй утас"-аар нэг дуудлагаар 2 минут хүртэлх хугацаатай сард 2000-2500 минутын дуудлага хийгдэх боломжтой бөгөөд сурагчид бүх сүлжээнд гар утасны нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах гэх асуудалгүйгээр гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломжтой юм. 

Улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн сурагчдын 60% нь гар утасгүй байна гэсэн судалгаа гарсан байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд  Ерөнхий боловсролын нийт 12 сургуульд “Итгэлтэй утас”-ыг байршуулсан ба цаашид бусад сумын сургуулиудад ч байршуулахаар төлөвлөж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19