Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу 2023.03.16-ны 12:17 цагт "Ноён сансар миний захын .. -р байрны гадаа согтуу жолооч миний машиныг мөргөөд зугтаачихлаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс холбогдогчийг олж тогтоон холбогдох хариуцлагыг тооцож, хохирогчийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн байна.
Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь цагдаагийн алба хаагч байсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн ба цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагч биш болох нь тогтоогджээ.
АДМИН








Нийгэм







