Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2023 оны 1 дүгээр сарын байдлаар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 83,281 ширхэг шон, 105,235 ширхэг гэрэлтүүлэгч, 1300 ширхэг гэрэлтүүлгийн удирдлагын самбар ашиглагдаж байна. Эдгээр гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 аж ахуйн нэгж хариуцан ажиллаж байна. Өнөөдөр энэ аж ахуйн нэгжүүдэд явган хүний замын зорчих хэсэг дээр байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх үүргийг өгөв. Мөн гэрэлтүүлгийн байгууламжийн засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдээр хийгдэнэ.
Нийгэм | 2023-03-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







