Dark Light
Нийгэм | 2023-03-16

“Хүн бүрд эрүүл бөөр” өдөрлөгийг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг, Эмчилгээний хоол судлалын тасаг хамтран “Цахиур төмөр” ХХК–ны дэмжлэгтэйгээр “Хүн бүрд эрүүл бөөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 1-9 насны 14 хүүхэд, 10-18 насны 15 хүүхэд, 19-68 насны 90 хүн биеийн жин, өндөр, артерийн даралтаа хэмжүүлж хүн тус бүр өөрт тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө авлаа. Нийт 119 хүүхэд, асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол олгож, зөвлөгөө өгсөн байна. Мөн “Шээсний ерөнхий шинжилгээ хэрхэн зөв авах вэ?”, “Бөөрөө хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт зөвлөмжийг тарааж, ЭХЭМҮТ-ийн хоолзүйч М.Булганзаяа эрүүл, зөв хооллолтын талаар эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10