Dark Light
Нийгэм | 2023-03-16

Амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг этгээдүүдийг баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.

Тодруулбал 2022 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Архангай, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт 9 удаагийн үйлдлээр жуулчны баазад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер, гар утас, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 33-35 насны Г, Г, Б нар  бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн аялал, зугаалгаар явах, амралт, сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10