Dark Light
Нийгэм | 2023-03-17

Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амьдрал олон өнгөтөй. Аав, ээж гэж дуудах эрхгүй олон хүүхдүүд бий. Баярын өдрүүдээр Аавдаа захидал бичих, ээжийн тухай зохион бичлэг хийдэг аянууд үргэлжилсээр байна. Элэг бүтэн амьдарч байгаа гэр бүлийн хувьд эдгээр аян аз жаргалтай, дурсамж дүүрэн өнгөрч болох ч аавгүй, ээжгүй хүүхдүүдийн голыг зурж, бяцхан зүрхийг урж хаядаг. Энэ бол хүүхдийг бусдын дунд ялгаатай, дутуу байдал мэдрүүлж буй хуучин коммунист харгислал юм. 

Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй эмзэг асуудал юм. 

Өнгөрсөн онд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн ч энэ төрлийн аянг зарим сургуулиуд явуулсаар байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10