Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу байршуулсан Тоёота приүс 30 маркийн автомашины урд талын эд ангиудыг хулгайд алдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган мөрдөн шалгах ажиллагаа явуулахад СБД, БЗД, ЧД, БГД болон СХД-ийн нутаг дэвсгэрт оройн цагаар хяналтын камергүй газар байрлуулсан тээврийн хэрэгсэлд 31 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч эд ангийг нь хулгайлдаг байсан А,О,У гэх бүлэг этгээдүүдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлдээ үнэтэй эд зүйл, бичиг баримт, бэлэн мөнгө орхихгүй байх тээврийн хэрэгсэлдээ дуут дохио суурилуулах, харуул хамгаалалт камерын хяналтгүй газар орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
АДМИН








Нийгэм







