Dark Light
Нийгэм | 2023-03-17

Тохирлын гэрчилгээ, стандартын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар МҮХАҮТ-ын Их танхимд “Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

Уг үзэсгэлэнгийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэллээ. Энэхүү арга хэмжээнд худалдан авалт хийдэг 50 гаруй төрийн болон төрийн өмчит байгууллага, дотоодын 80 гаруй үйлдвэрлэгч нар оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан ба дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулдагаараа ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

Тус арга хэмжээнд ХХААХҮЯ, Стандарт, хэмжил зүйн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагууд оролцлоо. Стандарт, хэмжил зүйн газраас “Дотоодын үйлдвэрлэлийг баталгаажуулалтаар дэмжих нь” сэдвээр илтгэл мэдээлэл хийж, тохирлын гэрчилгээ болон стандартын ач холбогдлын талаар нийт оролцогчдод танилцуулж, ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19