Dark Light
Нийгэм | 2023-03-17

Ерөнхий боловсролын 8 сургууль “Хүүхдийн автобус”-аа хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 8 сургууль “Хүүхдийн автобус”-аа өнөөдөр хүлээн авлаа.

Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 7 сургууль /67, 74, 106, 121, 122, 124, 143/  сургуулийн автобусаар “Сурагч тээвэр”-ийн үйлчилгээг 4 чиглэлд хүргэж байна. Өнөөдрөөс шинээр 8 сургууль /42, 76, 104, 105, 107, 122, 152, 162/ сурагч тээврийн автобусаар үйлчлэхээр боллоо. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг нийт 15 сургууль автобустай болж, алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, эцэг, эхийн цагийг хэмнэх боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10