Dark Light
Нийгэм | 2023-03-18

Ерөнхий сайд Марта, Балу хоёрт дэлхийн хамгийн сайн хантаазыг бэлэглэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гардууллаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд “Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэлээ. 

Мөн Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй" гэсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19