Dark Light
Нийгэм | 2023-03-19

Үндэсний шигшээ баг бэлтгэлдээ гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг 03-р сарын 25-нд хийхээр болсон билээ.

Тэгвэл Гүржийн шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчдыг шигшээ багийн албаны зүгээс зарлаж нийт 22 тамирчид эхний бэлтгэлд хамрагдлаа.

Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм.

Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг багтаа дуудсан нь шигшээ багаа хэрхэн залуу бүрэлдэхүүнтэй болгож буйг илтгэж байна. 

Гүрж улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг Моби Дээд Лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтуудыг хийх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10