Dark Light
Нийгэм | 2023-03-19

Залуу бөх Б.Гончигсүрэн хоёр дахиа түрүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний залуу бөх Батхуягийн Гончигсүрэн 10 даван хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр 2022 оны 11-р сарын сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд мөн түрүүлсэн юм. 

Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, "Хантайшир" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Анхбаатарын Хишигдорж үзүүрлэв. 

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Таван-Хан дэвжээний бөх сумын заан А.Амархүү, дунд шөвгийн тавд Булган аймгийн Рашаант сумын заан А.Ширнэндагва, Завхан аймгийн Баянхайрхан сумын заан Б.Лхагварагчаа нар үлдэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10