Dark Light
Нийгэм | 2023-03-20

ГССҮТ: Гурван настай хүү ухаан ороогүй, биеийн байдал хүнд хэвээр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хавсарсан хүнд гэмтэлтэйгээр хоёр хоногийн дараа ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. 

Хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад: 

Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд 12 дахь өдрөө сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор ухаан ороогүй, амьсгалын аппаратаар дэмжиж байна гэв. 

Ташрамд дуулгахад, хүүг зодсон гэх Э-г Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм.

Тус зүйл анги нь Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх заалт юм.

Харин хүүгийн ээжийг хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 48 цаг цагдан хориод сулласан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10