Dark Light
Нийгэм | 2023-03-20

Алба хаагчийн гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас Орхон аймгийн ЗДТГ, Цэргийн штабтай хамтран “Сэтгэл нэмье” сайн үйлсийн аян өрнүүллээ.

Хандивын аянаар тус ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, дэд түрүүч Б.Анандын гэр бүлд туслах зорилгоор орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, 0,7 га газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж, хамтдаа алба хааж байгаа дайчин нөхөд нь хашаа хороог нь барьж ээж О.Болормаад нь гэнэтийн бэлэг барьсан юм. 

Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Амарсайхан, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа С.Ариунболд тэргүүтэй ангийн хамт олон оролцсон юм.

Мөн энэ өдөр “Сэтгэл нэмье” сайн үйлсийн аяны хүрээнд Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэд өргөөн цагаан гэрийг бэлэглэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10