Dark Light
Нийгэм | 2023-03-20

БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрхийг авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллага дээр “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. 

Өөрөөр хэлбэл Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS-аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ. 

Уг итгэмлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна. Албан ёсны итгэмжлэлийг өнөөдөр буюу 03 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдэгийг албан ёсоор гардуулан өглөө. 

Үүний үр дүнд Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хүлээн зөвшөөрөх төдийгүй энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож буй ААН-дэд гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг бизнесийн нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10