Dark Light
Нийгэм | 2023-03-21

"Гадаад худалдааны бараа эргэлт 56.3 хувиар өслөө"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн: : "Гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллароор, импорт 0.2 тэрбум ам.доллароор өссөн байна.

Дээрх хугацаанд Монгол Улс дэлхий 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараа экспортолсон бол 105 улсаас бараа бүтээгдэхүүн импортлон авсан байна. Экспортын хувьд он гарсаар 3.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 96.3 хувиар өссөн.

Үүнд эрдэс бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал,  цайрын баяжмал, жонш, молебдины баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөний хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувийг, нийт экспортын 84 хувийг дангаараа эзэлж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10