Dark Light
Нийгэм | 2023-03-21

"Эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шинэчлэл хийж байгаа"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг хаврын чуулганаар бий болгохоор зорьж байгаа тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрээр: "Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно.

ХЗДХЯ ямар нэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Гагцхүү улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэл хийдэг бодлого гаргадаг. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10