Dark Light
Нийгэм | 2023-03-22

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт" сэдэвт зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд /2023.03.21/-ний өдөр Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаарх зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тиймээс БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран манай Улсын хувьд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгын дор тус зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Улаанбаатар хотын 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламжид газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулсан үйл ажиллагааны үр дүнгээс харахад 944 барилгаас 543 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үр дүн гарсан байгаа нь төр засгийн хэмжээнд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг сануулав. 

Одоогоор Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавраар барилгын гол нэр төрлийн материал болох импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид паспортжуулах барилга байгууламжийн судалгааг гаргаж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулан шийдвэрлүүлэх болно гэв. 

Тус хэлэлцүүлгээр "Барилгын салбарын хяналтын тогтолцоо, хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого"-ын талаар Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газран дарга Д.Жаргал илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Туркт Улсад болсон газар хөдлөлтийн дараа явуулсан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцав.

Мөн Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагыг төлөөлөл Б.Наранбаатар танилцуулсан юм. 

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, холбоодын нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10