Dark Light
Нийгэм | 2023-03-22

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүг Туркт эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 8-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй 3 настай хүү БНТУ-д эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ. Тус асуудлаар хүүгийн төрсөн эцэг хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өглөө. 

Тэрбээр:

Хүү минь ийм байдалд ортол зодуулсан байхад эмнэлэгт хүргэхгүй 2 хоног байлгасанд маш их харамсаж байна. Хүү минь ухаан оролгүй 14 дэхь өдрөө хэвтэн эмчлүүлж байна. Амин үзүүлэлтүүд сайжирсан боловч одоогоор ухаан ороогүй.  Турк руу материалаа явуулсан. Эмчилгээний зардал 120-150 орчим сая төгрөг болж байна. Энэ мөнгийг гаргахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас ард түмнээсээ тусламж хүсэж байна. 

Ээжийг нь 48 цагийн хугацаанд саатуулсан гэж сонссон. Одоогоор хүүгийнхээ тухай асууж ирээгүй. Нэг удаа ч холбогдоогүй. Том хүүгийн хувьд сэтгэлзүйн хувьд айдастай хүнд байгаа. 

Гурван настай бяцхан хүү Ц.Батзаяад туслах хандивын данс:

Хаан банк 5434121006

Данс эзэмшигч:  М.Цогтбаатар 

Утас: 94524008


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10