Dark Light
Нийгэм | 2023-03-22

25-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга үргэлжлэн шуурахыг анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 22-ны 20 цагаас 03-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно.   

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр  -6...-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн  салхитай. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө  -24...-26 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 25-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10