Dark Light
Нийгэм | 2023-03-22

М.Энхжаргал монголын боксчдын хоёр дахь медалийг авчирлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа авлаа. 54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. 

Эхний үед таван шүүгч бүгд итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдсэн юм.  

Үүнээс өмнө Л.Алтанцэцэг мөн медалийн болзол хангаад байсан билээ. 

Манай хоёр боксчин маргааш медалийн өнгөө өөрчлөх тун чухал тулааныг хийх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10