Dark Light
Нийгэм | 2023-03-23

Бетховены үсэнд генетикийн шинжилгээ хийж эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Кэмбрижийн их сургуулийн судалгааны баг Германы алдарт хөгжмийн зохиолч Бетховены таван багц үсэнд генетикийн шинжилгээ хийж, түүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлжээ. Шинжилгээний дүнд нэрт хөгжмийн зохиолч 1827 онд амьсгал хураахаасаа хэдхэн сарын өмнө элэгний В вирусээр халдварлаж, элэг нь хүндээр өвчилсөн болохыг илрүүлсэн байна. Түүний өвчний түүхийг эргэн сэргээсэн боловч нас барсан шалтгааныг нь хараахан олоогүй байна.

Түүнчлэн үснээс нь авсан дээжээр хөгжмийн зохиолчийн сонсголоо алдсан шалтгааныг тодорхойлох боломжгүй ажээ. Судалгааны багийн ахлагч Тристан Бэгг гений судалгаагаар хөгжмийн зохиолч согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь түүний элэгний өвчлөлийг улам бүр муутгасан байж болзошгүй гэж үзсэн байна.

Судалгаанд олон улсын судлаачид оролцож хувийн цуглуулга болон олон нийтэд ил үзүүлэн болон хадгалсан хөгжмийн зохиолчийн найман багц үснээс дээж авчээ. Людвиг Ван Бетховен Германы Бонн хотод 1770 онд төрж, 1827 онд Австрийн Вена хотод 56 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 20 орчим настайдаа сонсголоо алдаж эхэлсэн билээ. 

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10