Dark Light
Нийгэм | 2023-03-23

Сураггүй болсон малчдын цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн .....  сумын харьяат малчин Г-нь 3 сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 3 сарын 22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.   

Мөн Хэнтий аймгийн ......  сумын Хэнтий багт ..... сумын харьяат малчин Г нь 3 сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3 сарын 22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон тухай  мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 3 сарын 22-ны өдрийн 16:00 цагт мэдээлсэн. ....  сумын мэргэжлийн ангийнхан малчин Г /61 настай, эрэгтэй/-ыг 3 сарын 21-ний 18:10 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, 3 сарын 22-ны өдрийн 10:21 цагт гэрээс нь 0.5 км-ын зайтай “Баянбулаг” гэдэг газраас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10