Dark Light
Нийгэм | 2023-03-23

Б.Азжаргал: Галыг дотогш алдаагүй, хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.03.23/ орой Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө кино театрын барилгад гал гарч аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 болон 54 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраалаа. 

Тухайн асуудлаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: "Сод Монгол группын эзэмшлийн Өргөө кино театрын 4 давхарт байрлах лоунжийн гадна хэсэгт гал гарсан харамсалтай үйл явдал боллоо. Дуудлага хүлээн авснаас хойш 30 орчим минутын дотор галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон. Шуурхай ажилласан ажлын үр дүнд галын аюулыг дотогш алдаагүй бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй. Маргаашаас тус төвийн кинотеатр болон бусад үйлчилгээ хэвийн ажиллах боломжтой. Барилгын шатсан дээд талын 4 давхар нь ашиглалтанд ороогүй тул хохирол харьцангуй бага байх боломжтой. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах тал дээр орон нутгийн зүгээс бүрэн дэмжиж ажиллана" гэх мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10