Dark Light
Нийгэм | 2023-03-24

Алхагчид цусаа бэлэглэж, үзэл санааны алхалт зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын явган алхалтын холбооны гишүүд нь эрүүл мэндээ хамгаалж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, найз нөхөрлөлийн хүрээгээ тэлж, байгаль дэлхийгээ танин мэдэж, хайрлах үзэл санааг түгээдэг нийгмийн идэвхтэй хүмүүс ажээ.

Нийгмийн янз бүрийн салбарт ажилладаг иргэд ийнхүү нэгдэж, хамтдаа нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хувь нэмрийг оруулсаар байна. Тухайлбал, номын хандивын аяныг өрнүүлж, хэрэгцээ шаардлагатай газар нь хүргэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, мөн цусаа бэлэглэх үзэл санааны алхалтыг хийж, алхагчид цусаа өгөх үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.

Тэгвэл 2023.03.23-ны өдөр Монголын явган алхалтын холбоо, салбар байгууллага, явган алхалтын Хобби, Уран жим клубийн гишүүд хамтдаа Д.Сүхбаатарын талбайгаас БЗД-ийн Цусны төв хүртэл 3 км-ын алхалтыг хийж, иргэдэд цусны донор болохыг уриалан алхацгаав.

Тус өдөр 17 явган алхагч цусаа хандивлаж, тус бүр 3 хүний амь насыг аврах үнэ цэнтэй үйлсэд нэгдлээ. Мөн түүнчлэн тодорхой шалтгааны улмаас одоогоор цусаа бэлэглэх боломжгүй олон явган алхагчид хамтдаа алхаж, буянтай үйлсэд нэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19