Монгол улсын 15-69 насны эрэгтэйчүүдийн 31.4 хувь нь илүүдэл жинтэй, 16.6 хувь нь таргалалттай байна. Учир нь тус насны эрчүүдийн 44.8 хувь нь ажлын байрандаа, 35.1 хувь нь ирж очихдоо, 48.7 хувь нь амралт чөлөөт цагаараа ямар ч дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн Эрүүл мэндийн яамны судалгаа гарсан байна.
Таргалалт ямар өвчин үүсгэх эрсдэлтэй вэ?
Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон халдварт бус өвчний шалтгааныг үүсгэдэг байна.
Тиймээс бид хоногийн 24 цагийн 42 хувийг унтаж амрахдаа, 33 хувийг ажлын байр, 17 хувийг амралт чөлөөт цаг, 8 хувийг ирж очихдоо зарцуулдаг тул ажлын байранд дасгал хөдөлгөөн хийж, амралт чөлөөт цагаараа спортоор хичээллэж, ирж очихдоо алхах дугуй унах гэх мэт эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж халдварт бус өвчлөлөөс сэргийлцгээе.
АДМИН







Нийгэм







