Dark Light
Нийгэм | 2023-03-25

Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилчин” спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, эмэгтэй боксчдын түүхэн дэх оргил амжилтын эзэн боллоо. 

Манай тамирчин энэ тэмцээнд тун одтой тоглож, нэгийн даваанаас Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. 

Түүний өрсөлдөгч нь эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангас байв.

Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм. 

Ийнхүү Монголын баг энэ удаагийн ДАШТ-ийг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10