Dark Light
Нийгэм | 2023-03-26

Монголын шигшээ баг Филиппинд нэмэлт цагт 6:7 харьцаагаар хожигдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Улаанбаатарт гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Монголын шигшээ баг өчигдөр “Степп арена”-даа хоёр дахь тоглолтоо  Филиппинтэй хийлээ. Эхний тоглолтод манай баг Кувейтийг 8:0-ээр буулган авсан бол Филиппин Индонезийг 14:0-ээр бут ниргэсэн юм. Урьдчилсан финал гэж хэлж болох өнөөдрийн тоглолт "Степ арена"-д цугласан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн өндөлзүүлж Филиппиний хүчтэй баг манайхыг нэмэлт цагт 7:6-гаар хожлоо. Монголын шигшээ багаас М.Чинзолбоо, Э.Энх-Амгалан, Н.Мишигсүрэн, И.Гэрэлт, Э.Мөнхзаяа, Д.Лхагвадорж нар гоол оруулав.

I үед Филиппиний баг 3:0-ээр давамгайлсан бол II үед манай залуус 3 шайб хийж тоог тэнцүүлсэн. Шийдвэрлэх III үед багууд тус бүр 3 гоол оруулж үндсэн цаг 6:6-аар тэнцсэн. Ингээд нэмэлт цагт ялагч шийдэгдэхэд эсрэг багийн тоглогч манай хаалгыг мялаалснаар харамсалтай хожигдов. Ингэснээр Монголын шигшээ баг өнөөдөр 18:00 цагт сүүлийн тоглолтоо Индонезийн эсрэг хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10