Dark Light
Нийгэм | 2023-03-26

Энд тэндгүй эвдэрхий

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Идэш уушныхаа 70 шахам хувийг өөр улсаас худалдаж авдаг Монголын хамгийн том үндэсний лабораторийн нарийн тоног төхөөрөмжүүд эвдэрсэн байна. Жишээ нь, жимс, ногоонд пестицидийн үлдэгдэл хэр байгааг шалгадаг аппарат ажиллахаа больжээ. Жилд 5000 сорьц шинжилдэг энэ аппарат эвдэрсэн тул Таны биед хэдий хэмжээний пестицид шингэн орж, элэг ходоодыг чинь гэмтээж байгааг хэн ч тааж мэдэшгүй болоод байна. Засвар хийх жилийн зардал нь нэг даргын залардаг том хар машины үнээс хэтрэхгүй 400 сая төгрөг боловч төсөв мөнгө хуваарилдаггүй, улсаараа пестицид ам руугаа хийгээд сууж байгаа гэсэн үг юм. Хятадууд буцалтгүй тусламжаар Үндэсний лавлагааны лаборатори бэлэглэснээс хойш 10 жилийн туршид завсаргүй, засваргүй ажиллаж байна. Дээж, сорьцыг нь шинжлэх хууль журамтай ч аппарат эвдэрсэн тул пестицидээ өөрсдөө хариуцахаас өөр арга чарга үлдээгүй байна гэсэн үг. 

ЦУОШГ-ын супер компьютер мөн элэгдэн хуучирч, байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан хэлэх боломжгүй болсон байна. 12 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн компьютер нь музейн үзмэр болохоо шахан хоцрогдсон тул шинийг авахаар хөөцөлдөж байгаа ажээ. Төсөв мөнгийг нь шийдээд, тендер, хүнд суртал, бичиг цаасны нүсэр шат дамжлагаа туулаад шинэ супер компьютертой болсон ч хуй салхи, угалз шуурга болох талаар ядаж 30 минутын өмнө анхааруулж амжихгүй. Учир нь Монголд дор хаяж 10 радар зоосон байх хэрэгцээтэй. Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт ганцхан ширхэг радар байна. 

Нийслэл хотод энэ жил 4 байршилд нүхэн гарц,  7 гүүр барихаар төлөвлөжээ. Нүхэн гарц, гүүр, зам барихыг хотын иргэд хүлээж байгаа ч өнгөрсөн намар Яармагийн замд 14 хоногийн дотор барина гэж амласан нүхэн гарц өвөл, хаврыг туулаад нүхэн гарц биш нүх онгойсон хэвээрээ байна. Нүхэн гарц нь нүхэн орц болж үлдэн өвлийг үдэж, хүүхэд унаж бэртсэн, 14 хоногт амжуулна гэчихээд хагас жил өнгөрөхөд чадаагүйгээ хотын удирдлага хэрхэн тайлбарлах нь сонин байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10