Dark Light
Нийгэм | 2023-03-26

Шүгэлдээд байгаарай!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа төрийн ордон дотор хацраа түмбийлгэн, уруулаа жимбийлгэн, нүүрээ улайлган, нүдээ бүлтэлзүүлэн үлээсэн шүгэл олныг баясгаж, түмнийг хөгжөөлөө. Х.Булгантуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд шүгэл үлээн тусламж дууддаг бусад улс орны жишгийг өөрийн биеэр үзүүлсэн юм. Хүүхдүүдэд шүгэл тараах зорилго, дэлхийн туршлагыг ярьж тайлбарлах дээр хачир нэмэр болгож өөрийн биеэр шүгэл үлээж үзүүлсэн нь илүүц үйлдэл, элэглүүлж шоолуулах шалтаг боллоо. Хаалттай хаалга, түгжээтэй хашаа, харанхуй гудманд, хүчирхийлэл, доромжлолын аюул дор хүүхэд шүгэлдэх, төрийн ордон дотор камерын өмнө, энгэртээ эрхэм гишүүний тэмдэг гялтгануулан, их тухтай тавтай шүгэлдэх хоёр тэс өөр орчин нөхцөл юм. Х.Булгантуяагийн шүгэл урлагийн номер, улс төрийн үзүүлбэр бол хүчирхийлэлд өртсөн хүүхдийн шүгэл аврал эрсэн тусламж, амь өрссөн дуудлага юм. Олон түмэн улс төрчдийн элдэв шоунд эгдүүцэж дургүйцэж байхад төрийн ордонд шүгэл тасхийлгэсэн нь зохистой биш боловч хүүхдийн хүчирхийлэл ямар их байгааг богино хугацаанд анхааруулж чадсан үзүүлбэр боллоо. Х.Булгантуяагийн шүгэл нь Засгийн газрын зарласан 5Ш хөтөлбөрийн шүглээс өөр юм. Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн шүгэл нь нийтийн эрх ашигт халдсан үйл баримт шийдвэрийг илчлэн дэлгэх зорилготой. Х.Булгантуяагийн шүгэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд туслахад хэрэгтэй шүгэл юм. Сонгууль дөхөх тусам дуулах, шүгэл унших, бүжиглэх, барилдах гэх мэт улс төрийн үзүүлбэр шоугаар олныг баясгагчид нэмэгдсээр байх болно.   

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10