Dark Light
Нийгэм | 2023-03-27

Эрэгтэй боксчид Бишкект дөрвөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дуйшенкул Шопоковын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 20-25-нд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. 45 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Беларусь, БНСУ гэсэн 6 орны боксчид өрсөлдөв. Манай улсаас есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. 

+92 кг-ын жинд ОУХМ Халигийн Бекнур алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д ОУХМ Хархүүгийн Энх-Амар мөнгө, 54 кг-д ОУХМ Хархүүгийн Энхмандах, 57 кг-д ОУХМ Доржнямбуугийн Ганболд хүрэл медалиар энгэрээ мялаав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19