Dark Light
Нийгэм | 2023-03-27

Хилийн бүсэд нэвтэрч алт олборлож байсан этгээдүүдийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Цогт сум дахь Их говийн дархан цаазат газар, хилийн бүсэд хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0166-р ангийн хилчид илрүүллээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат дөрвөн иргэн хилийн бүсэд хууль бусаар нэвтэрч, хууль бусаар алт олборлож байсан ба хилчид илрүүлэн, үйлдлийг нь таслан зогсоож, хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Эд мөрийн баримтаар алт хайгч багаж 3 ширхэг, олборлосон алтыг хураан баримтжуулжээ.  Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас гадна Их говийн Дархан цаазат газрын А бүсийн захиргаанд хяналт хийгдэж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19