Dark Light
Нийгэм | 2023-03-27

ГЕГ: Гаалийн татвар 3 дахин нэмэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог. УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоож өгсөн. Үүнээс хойш энэхүү тогтоолд 2022, 2023 онуудад зөвхөн АИ-92 автобензиний гаалийн татварыг тэглэх зорилгоор 2 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, татварыг бууруулсан байдаг. 

Тиймээс импортын гаалийн татвар огт нэмэгдээгүй, хэвээрээ гэдгийг Гаалийн ерөнхий газраас албан ёсоор мэдэгдэж байна. 

Гаалийн татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх зэрэг нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал тул гаалийн байгууллага бие даан гаалийн татварт өөрчлөлт оруулах ямар ч хуулийн зохицуулалтгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10