Dark Light
Нийгэм | 2023-03-27

Бусдыг дээрэмдэж, хүч хэрэглэхээр заналхийлдэг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан иргэдэд түгшүүр төрүүлдэг М-ийн бүлгийн Г, О, З нар нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus LX-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс ажлын хэсгийн урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан бөгөөд тухай этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19