Dark Light
Нийгэм | 2023-03-27

ТОДРУУЛГА: 3 настай хүүгийн эмчилгээнд 61 сая төгрөг цугларчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гурван настай хүү энэ сарын 08-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ГССҮТ-д 19 дэх өдрөө хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд одоогоор хагас ухаангүй байдалтай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд цаашид БНТУ-ыг зорьж тархи, нугасны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар өнгөрөгч долоо хоногт түүний төрсөн аав хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж олон нийтээс тусламж хүссэн. Тав хоног үргэлжилж буй хандивын аянд нийт 61 сая төгрөг цугларч энэ пүрэв гарагт БНТУ-руу явахаар болсон байна. 

Бид уг асуудлаар хүүгийн аав М.Цогтбаатараас тодрууллаа. 

Тэрбээр: Хүүд минь тусламжийн гараа сунгаж байгаа та бүхэнд маш их баярлалаа. БНТУ-ын эмнэлэгээс хүүг минь 100 хувь эдгэрэх боломжтой гэсэн хариу өгсөн. Эмчилгээний зардалд нийт 120-150 сая төгрөг шаардлагатай байгаа. Одоогоор 61 сая төгрөг цугласан. Цаг хугацаа алдахгүйн тулд энэ пүрэв гарагт явахаар шийдсэн. ГССҮТ-өөс эмчлэгч эмч болон нэг сувилагч дагалдан явахаар болсон гэв. 

Түүнчлэн гурван настай хүүд зориулсан нийтийн болон рок попын дуучид, уран бүтээлчид "Амьдрал бэлэглэе" хандивын тоглолтыг ирэх сарын 09-ний /2023.04.09/ өдөр зохион байгуулахаар болсон байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10