Dark Light
Нийгэм | 2023-03-28

МАН яллагдагчаар татагдсан гишүүдээ намаасаа түдгэлзүүлэх үү

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, XXX их хурлаараа үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөд:

МАН-аас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, тэр нь хуулийн байгууллагаар тогтоогдон яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-аас өөрийн хүсэлтээрээ 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг байхаар өөрчилсөн. Хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын гишүүнээс түдгэлзүүлэх заалт орсон. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АТГ-аас нүүрсний хулгайд холбогдуулан зургаан гишүүнийг яллагдагчаар татсан тухай олон нийтэд мэдээлсэн. Үүнээс гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УЕП-оос УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм. 

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүд дунд МАН-ын таван гишүүн байгаа бөгөөд одоогоор намаас түдгэлзэх хүсэлтээ гаргасан эсэх талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараас тодруулахад: 

Одоогоор намаас түдгэлзэх хүсэлт гаргасан гишүүд байхгүй байна. 30 хоног өнгөрсний дараа Хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэрлэнэ гэв. 

Гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ гаргахад хоёр хоногийн хугацаа үлдсэн бөгөөд энэ хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд МАН гэмт хэрэгт холбогдсон гишүүддээ шударгаар хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт хариултаа нэхэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10