Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 4-5 айлын хашаа болон гэрт хөрсний шар ус орсон тухай дуудлагыг 3 сарын 27-ны өдрийн 17:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход үерийн далангийн ус зайлуулах хоолой хөлдсөнөөс хөрсний шар ус айлуудын хашаа, гэр лүү орсон байсныг 2 цаг 10 минут ажиллаж хэвийн болгон 10 м урт, 2 м өргөн мөсийг цэвэрлэн хөрсний шар усыг урсган гаргасан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Соёлын төв Б-1 давхрын цахилгааны хуваарилах өрөөнд хөрсний шар ус орсон тухай дуудлагыг 3 сарын 27-ны өдрийн 19:24 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Б-1 давхрын 2х3 метрийн хэмжээтэй цахилгааны хуваарилах өрөөнд шалнаас дээш 30 см хэмжээтэй ус орсон байсныг 1 цаг 12 минут ажиллаж усыг бүрэн соруулж гарган эрхлэгчид хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм







