Dark Light
Нийгэм | 2023-03-28

Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхийг завдсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газраас 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Торгуулийн хэмжээ 380 сая төгрөг, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ.

Зөрчлөөс дурдвал, 2023 оны гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсаныг Хятадын цагдаагийн газартай хамтран илрүүлсэн талаар мэдээллээ.

-Ингэхдээ иргэн Бат-Эрдэнийн автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314,9 кг адууны хатаасан өлөн,

-Иргэн Чулуун жолоочийн автомашинаас 310 кг говийн чулуу

-Иргэн Галхүүгийн автомашинаас 51,2 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна.

Он гарснаар хил гаалийн газарт бүртгэгдсэн 108 зөрчлөөс 56 зөрчилд нь хууль бус тогтоогдсон үйлдлийг шалгаж, тухайн зөрчилд сахилгын арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10