Dark Light
Нийгэм | 2023-03-28

Дарханд Хур-дан системийн төвийг 4 сард байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн оны 12 дугаар сард Төрийн цахим үйлчилгээ харилцаа холбооны яам байгуулагдаж 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад тус яамнаас менежментийн өөрчлөлт хийж операторын горимд шилжүүлсэн байна. 

Үүнтэй холбогдуулан 21 аймагт ХУР-ДАН системийн төвийг байгуулахаар болж, анхны сургалтаа Дархан-Уул аймгаас эхлүүллээ. Сургалтад нэг цэгийн үйлчилгээний 18 оператор хамрагдаж  байна. Сургалтыг Төрийн цахим үйлчилгээ харилцаа холбооны яам болон E-MONGOLIA, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн удирдлагын бодлогын хүрээнд цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг нэмэгдүүлж, шуурхай хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд “Цахим Дархан” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10