Dark Light
Нийгэм | 2023-03-28

GS25 сүлжээ дэлгүүр хамгийн өндөр үнийн санал өгсөн учраас шалгарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн нийгмийн сүлжээнд Төрийн ордон дотор GS25 буюу гадны сүлжээ дэлгүүр нээгдэх нь хэр зохистой талаар шүүмжлэл өрнөөд байна. Зарим иргэдийн хувьд төрийн ордон дотор гадны франчайз сүлжээ дэлгүүрийг байрлуулах бус үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэж үзэж байгаа юм. 

Уг асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс тодруулахад: 

Төрийн ордонд байнга хүн холхиж байгаа учраас өдөр тутмын үйлчилгээ явуулах газар зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Тиймээс зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 10-нд зарласан. Сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулсан. Шалгаруулалтын явцад таван компани ирж үзээд хоёр компани саналаа өгсөн. Үнийн саналын хувьд GS25 дэлгүүр нөгөө байгууллагаасаа зургаа дахин өндөр санал өгсөн. Журмын дагуу хамгийн өндөр үнэ өгсөн байгууллага нь шалгарсан гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10