Dark Light
Нийгэм | 2023-03-29

Мексикийн цагаачдыг саатуулах төвд гал гарч, 40 хүн амь эрсэджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мексикийн цагаачдыг саатуулах төвд даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө гал гар гарч багадаа 40 хүн амиа алдсаныг эх сурвалжууд мэдээлжээ. Төрийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг уг төв нь Мексикийн АНУ-тай хиллэдэг Хуарес хотод байрладаг байна.

Үндэсний цагаачлалын албаны саатуулах төвд гал 22:00 цагийн үед асаж эхэлсэн бөгөөд дотор нь 70 орчим хүн байжээ. Галын улмаас 30 орчим хүн түлэгдэж бэртсэн байна. Мөн амиа алдсан хүмүүсийн дунд Гватемалын 28 иргэн байжээ.

Энэ удаагийн гал Мексикийн хилийн дагуух хотуудад цагаачдын нөхцөл байдал хүнд байгааг харууллаа. АНУ-д цар тахлын үед тогтоосон эрүүл мэндийн хоригоос улбаалж хил дээрээс буцсан цагаачид цагаачлалын төвүүдэд хэт их ачаалал үүсгээд байна. 

Ийнхүү ачаалал үүсгээд буй цагаачдыг албадан гаргах гэсэн оролдлогыг эсэргүүцсэн бослого гарсан бөгөөд бослогын үеэр гал гарсан гэж эх сурвалж мэдээлжээ. Цагаач иргэд саатуулах байрны гудас сэлтийг галдан шатаасан байна. 

Эх сурвалж: ВВС, CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10