Dark Light
Нийгэм | 2023-03-29

Л.Энх-Амгалан: "Нис нис" фестивалийг зохион байгуулах учраас "Playtime"-д оролцохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй Плэйтайм наадам нь 2023 оны 7-р сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд болно. Энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны нийт 20 гадаад болон Монголын 150 гаруй уран бүтээлчид оролцох юм. 

Энэ удаагийн Плэйтайм наадамд "Нисванис" хамтлаг оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаж байгаагаа өчигдөр цахим хуудсаараа мэдээлсэн.

Уг асуудлаар "Нисванис" хамтлагийн дуучин Л.Энх-Амгалангаас тодруулахад: Дөрөвдүгээр сард болох "Нис нис" фестивалийг зохион байгуулах гээд завгүй байгаа учраас оролцох боломжгүй болсон. Тэрнээс өөр ямар нэгэн асуудал байхгүй" гэв.

2002 онд анх үүсгэн байгуулагдсан энэхүү наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг жишиг хөгжилтэй, хүн төвтэй хотын түвшинд хүргэх, Монгол улсыг Азийн тэргүүлэх аялал жуулчлалын бүс болоход хувь нэмэр оруулах зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10