Dark Light
Нийгэм | 2023-03-29

Цагийн тооллыг урагшлуулах асуудлыг ирэх жилээс хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагийн тооллыг урагшлуулах асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Монгол улс нар жаргах мандах цагтаа тохируулж ажил хөдөлмөрөө эрхлэх байдалд илүү анхаарал хандуулах ёстой. Эдийн засаг болон бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг. Уг асуудлаар яамдуудаас санал авсан. ЦХХХ-ны яам болон Стандарт, хэмжил зүйн газраас олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалт хийхэд хугацаа их ордог гэдэг тайлбар санал хийсэн. Энэ асуудлаар Засгийн газар шийдвэр гаргана гэхдээ энэ жил биш. Ирэх жилүүдээс энэ цагийг мөрддөг байх нь эдийн засагт нөлөөтэй гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэдэг санал асуулга явж байна. Энэ тогтоолыг гаргаж олон улсын байгууллагад хандана. Боловсрол, эрүүл мэндийн салбарт амжилттай явж байгаа улс орнуудыг судлаад үзэхэд цагаа хөдөлгөдөг байдал нь 99 хувьтай байна"  гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10